БОР-ӨНДӨРИЙН УУЛЫН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ГАГНУУРЧДЫН
УР ЧАДВАРЫН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хэнтий аймгийн Бор-өндөрийн УБҮ-ийн удирдлага,Бор-Өндөрийн мэргэжлийн боловсролын сургуулийн захиргааны хүсэлтээр ММСГН-ээс 2025 оны 4-р сарын 10,11-ний өдрүүдэд гагнуурчдын мэргэжлийн ур чадварын уралдааныг тус суманд хамтран зохион байгуулав.
Улаанбаатараас 350 км-т орших тус уурхай нь 1100 гаруй ажиллагсадтай жонш, төмрийн хүдэр боловсруулж экспортод гаргадаг.
Тус уурхайн гагнуурчдын ур чадварын уралдаан Бор-Өндөр сумын Мэргэжлийн боловсролын сургууль дээр цахилгаан гагнуур/111/-ын төрлөөр явагдлаа.
Уралдааны удирдамж, техникийн даалгавар боловсруулах, уралдааны зохион байгуулалт, сорьцуудад үнэлгээ хийх ажлыг ММСГН-ийн зүгээс хийж гүйцэтгэв.
Уг уралдааны нээлт,хаалтын ажиллагаанд Бор-Өндөрийн УБҮ-ийн захирал Б.Магсаржав, ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Сүхбаатар, ерөнхий механик инженер Ж.Нямсайхан, ЗМТЦ-ийн дарга Н.Батчулуун, Бор-Өндөр МБС-ийн захирал О.Гибрат, сургуулийн арга зүйч А.Мөнхбат нар оролцлоо.
ММСГН-ийн зүгээс гүйцэтгэх захирал Н.Мягмарсүрэн, үнэлгээчин Н.Ганхуяг, Б.Алдарцогт нар ажиллав. Уралдаанд уурхайн нийт 48 гагнуурчин 2,3,4 ба 5,6-р зэрэг гэсэн 2 хэсэгт хуваагдан 108*5 мм-ийн ган хоолойгоор хийсэн сорьц дээр ур чадвараа сорьсон юм.
ММСГН-ийн хараат бус шүүгч үнэлгээчдийн дүгнэснээр 2-4-р зэргийн гагнуурчдаас Э.Сонинбаяр /БФ, Төв корпус/ тэргүүн байр, Г.Итгэлт /ЗМТЦ/ 2-р байр, Ч.Чинтогтох /БФ, ХСБХ/ 3-р байр,
5,6-р зэргийн гагнуурчдаас Ө.Алтаншагай /БФ,Туслах хэсэг/ тэргүүн байр, Л.Чойжамц /ЭХЦДҮХ/ 2-р байр, Л.Цэнд-Аюуш /БФ,Төв корпус/ 3-р байр тус тус эзлэв.
УБҮ түрүүлсэн гагнуурчныг 600,000 төгрөг, 2-р байр 400,000 төгрөг, 3-р байрыг 200,000 төгрөгөөр тус тус урамшуулав.
ММСГН-ийн ажилтан Н.Ганхуяг, Б.Алдарцогт нар тус сургуулийн FONDOF MIG 4000 гагнуурын төхөөрөмжийн тохиргоо хийж өгч туслан ,, Монгол ур чадвар-2025’’ тэмцээний эхний шатнаас шалгарсан сурагч Эрдэнэбатад аргон гагнуурын аппарат дээр хэрхэн ажиллах тал дээр товч зааварчилгаа өгч, гагнаж үзүүллээ.