Гагнуурын багш нарт сургалт зохион байгуулав





Гагнуурын  багш нарт сургалт зохион байгуулав

ММСГНийгэмлэг, ГММСҮТөв хамтран 2024 оны 1-р сарын 29-нд ГММСҮТөв дээр гагнуурын сургалт явуулдаг коллеж, мэргэжил сургалтын төвүүдийн багш нарт гагнуурын стандарт, гадна, дотно үзлэг, хэмжилтхэрхэн  хийх зэрэг сэдвүүдээр  онол, дадлагын нэг өдрийн  үнэ төлбөргүй сургалт зохион байгуулав.

Сургалтанд Улаанбаатар, Эрдэнэт, Налайх, Архангай,  Өмнөговь, Дорноговь зэрэг хот, аймгуудаас ирсэн 17 багш оролцлоо.

Сургалтын үеэр нийгэмлэгийн үйл ажиллагаа болон  олон улсын гагнуурын мэргэжлийн ур чадварын уралдаан тэмцээний тухай танилцуулав.

Сургалтанд ММСГН-ээс гүйцэтгэх захирал Н.Мягмарсүрэн, инженер С.Батсайхан, мэргэжилтэн Н.Ганхуяг, Лайнюкс ХХК захирал О.Мөнхтөгс, аудитор Б.Сэлэнгэ  нар оролцож сургалт, танилцуулгууд хийлээ.

ГММСҮТөвийн захирал Э.Гантулга болон удирдах ажилтнууд сургуулиа танилцууллаа.


Харилцагч байгууллагууд