ГАГНУУРЫН ОЛОН УЛСЫН ФОРУМ БОЛЛОО





                                            ГАГНУУРЫН ОЛОН УЛСЫН ФОРУМ БОЛЛОО

Азийн гагнуурын технологи ба түүний хэрэглээний 17 дахь форум  Улаанбаатар хотод анх удаа амжилттай зохион байгуулагдлаа. Азийн гагнуурын холбооны ээлжит 4-р хуралддааны хүрээнд хийгдсэн тус форум Герман Монголын мэргэжлийн боловсролын сургууль дээр явагдаж, Монголын материал судлал гагнуурын нийгэмлэг ерөнхий зохион байгуулагчаар ажиллав.

“ Гагнуур, сургалт ба холбогдох техникийн шийдлүүд ’’ нэрийн дор явагдсан тус форумд Азийн гагнуурын холбоо /AWF/, Япон, БНХАУ, Малайз, Индонез, Тайланд, Энэтхэг, Монголын гагнуурын нийгэмлэгийн удирдлага, гишүүд оролцлоо.

Форумын оролцогчдод ММСГН-ийн гүйцэтгэх захирал Н.Мягмарсүрэн мэндчилгээ дэвшүүлж, Азийн гагнуурын холбооны ерөнхийлөгч ноён Махажан Сатеэндэр уг арга хэмжээг нээж үг хэлэв.

Хуралд Монгол, Япон, Малайз, БНХАУ, Индонез, АГХолбооны төлөөллүүд нийт 9 сэдвээр илтгэл тавилаа.

Монголын талаас 4 илтгэлийг ММСГН, ГММБС, Лайнюкс  ХХК, Зэт Эм И ХХК, Хасу Даян ХХК-ийн оролцогчид бэлдэж тавьсан байна.

Хурлын илтгэлүүд нь гагнуурчдыг шалгаж баталгаажуулах, гэрчилгээжүүлэх систем, гагнуурчдын сургалт, гагнуурын чанарыг дээшлүүлэх, стандартын талаар болон уул уурхай, эрчим хүч, далайн тээврийн салбарт гарсан  хүндрэлтэй асуудлуудыг шийдсэн  гагнуурын технологи зэргийг хөндсөн сэдвүүд байлаа.

Форумд оролцогчид ГММБСургууль болон  Лайнюкс ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав. 

 


Харилцагч байгууллагууд