Дэлхийн ур чадварын тэмцээн /WorldSkills/ болж өнгөрлөө
Дэлхийн ур чадварын 48 дахь удаагийн тэмцээн 2026 оны 9-р сарын 22-27-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотод боллоо.
Хоёр жил тутам болдог уг тэмцээнд энэ жил 68 орны 1400 оролцогч 64 мэргэжлээр өрсөлджээ.
Монгол улс Дэлхийн ур чадварын тэмцээнд 6 дахь удаагаа оролцож “Монгол ур чадвар” тэмцээнээс 12 мэргэжлээр шалгарсан 12 оролцогч өрсөлдсөн юм.
Гагнуурын төрөлд 37 орны оролцогч өрсөлдсөнөөс БНХАУ-ын оролцогч 735 оноогоор алтан медаль, БНСУ, Тайландын оролцогчид 728 оноогоор мөнгөн медаль, Япон, АНУ-ын оролцогчид 723 оноогоор хүрэл медалийн болзол хангажээ. Мөн 14 орны оролцогч 700-722 оноогоор шилдгээр шалгарч Medal for Excellence хүртжээ.
Гагнуурын төрлөөр Г.Номин /Өмнөговь ПК/ 688 оноогоор 24-р байранд орж Монгол улсын багийн хамгийн өндөр гүйцэтгэлтэй /Best of Nation Award/ оролцогчоор тодорсон байна.
Гагнуурын экспертээр М.Батбаяр /ММСГН/ ажиллаж үүргээ амжилттай биелүүллээ.



