“МОНГОЛ УР ЧАДВАР-2026’’ ГУРАВДУГААР ШАТНЫ УРАЛДААН





                                   “МОНГОЛ УР ЧАДВАР-2026’’ ГУРАВДУГААР ШАТНЫ УРАЛДААН

 

ММСГНийгэмлэгээс   Боловсролын яамны БЕГазар, Worldskills Mongolia ТББ-тай хамтран “Монгол ур чадвар-2026’’   гуравдугаар шатны гагнуурын ур чадварын уралдааныг Герман Монгол МБСургууль дээр 2026 оны 3-р сарын 11-13-ны өдрүүдэд   амжилттай зохион байгуулж явууллаа.

Уг арга хэмжээнд 2025 оны 12-р сард явагдсан  хоёрдугаар шатнаас шалгарсан 5 сургуулийн 5 оролцогч ур чадвараа сорьсон.

Уралдаан нэгдүгээр модуль буюу 114*10 мм ган хоолойн тулгасан холболт, 10,12,16 мм ган хавтангуудын тулгасан болон Т хэлбэрийн байрлалд гагнах, хоёрдугаар модуль буюу даралтат сав зэргийг  гагнуурын 4 төрлөөр гагнаж өрсөлдлөө.

Бүх сорьцууд олон улсын гагнуурын стандартын дагуу бэлтгэгдсэн.

Сорьцуудыг нийт 2 өдөр 14 цаг гагнаж ММСГН-ийн гүйцэтгэх захирлын баталсан шүүгчдийн бүрэлдэхүүн гадна үзлэг, дотоод үзлэг/радиографи/, эвдэх сорил, усан шахалт гэсэн  аргуудаар  үнэлгээ хийлээ.

Шүүгчдийн үнэлгээгээр авбал зохих нийт 80 онооноос Г.Номин /Өмнөговь ПК/34.94 /43.7%/ оноогоор 1-р байр, Э.Мягмардорж /ТТПК/ 30.76 /38.4%/ оноогоор 2-р байр, М.Сүхбат /ГММБС/ 26.38 /33%/ оноогоор 3-р байр, Э.Буянжаргал /Дархан ПК/ 7.83 /9.8%/оноогоор 4-р байр, Э.Баяржавхлан /Налайх ПК/ 2.9 /3.6%/оноогоор 5-р байр  тус тус эзлэв.

Шүүгчдээр С.Батсайхан /ММСГН/, О.Мөнхтөгс/Lynux ХХК/ Л.Эрхэмбаяр/Lynux ХХК/  Т.Оюун-Эрдэнэ /WORLDSKILLS 2019 шилдэг оролцогч/,  Ж.Жанлав-Ойдов /WORLDSKILLS 2017 шилдэг оролцогч/,  Д.Амаржаргал /WORLDSKILLS 2022 оролцогч/   нар ажилласан.   

Тус уралдаанаас шалгарсан Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн харьяа Политехник коллежийн Г.Номин 2026 онд БНХАУ-ын Шанхай хотод болох Дэлхийн ур чадварын WORLDSKILLS  48 дахь уралдаанд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхээ  гардан авлаа.

Дэлхийн ур чадварын уралдаанд оролцох 12 мэргэжлийн үндэсний оролцогчийг шалгаруулах дээрх арга хэмжээний нэгдсэн нээлт, хаалтын арга хэмжээнд БЕГазрын дарга Т.Ням-Очир болон дүүргийн удирдлагууд, WSMongolia ТББ УЗ оролцов.

 

 


Харилцагч байгууллагууд