ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБОО
БАЙГУУЛАХ АСУУДЛААР ХУРАЛ БОЛОВ
Эрчим хүчний салбарын төрийн бус байгууллагуудын төлөөлөл Эрчим хүчний салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах асуудлаар 2025 оны 5-р сарын 28-ний өдөр МҮХАҮТанхим дээр хэлэлцэв.
Улсын Их Хурлаас 2024 оны 4-р сарын 19-ний өдөр “ Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай’’ хуулийг баталж, энэ оноос эхлэн хэрэгжиж эхлээд байгаа билээ. Энэ хуулиар салбарын ТББ-уудын гишүүнчлэл бүхий мэргэжлийн нэг нэгдсэн холбоо байгуулж түүгээрээ дамжуулан төр засагтай харилцаж, эрх ашгаа хамгаалуулах тогтолцоо шинээр бий болсон.
Энэ удаагийн хурлаар Эрчим хүчний салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах тухай санамж бичиг байгуулж, уг холбооны дүрмийн төсөлтэй танилцав.
Дүрмийн төслийг мэргэжлийн холбоод судалж саналаа цахим шуудангаар өгсний дараа дахин хэлэлцэхээр тохирлоо.
Хуралд ММСГН-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Н.Мягмарсүрэн оролцон саналаа хэлж, санамж бичигт гарын үсэг зурав.