АЗИЙН ГАГНУУРЫН ХОЛБООНЫ 44 ДҮГЭЭР ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО





АЗИЙН ГАГНУУРЫН ХОЛБООНЫ 44 ДҮГЭЭР ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Азийн Гагнуурын Холбооны 44 дүгээр хурал 2026 оны 5 дугаар сарын 14–16-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ханой хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хуралд Япон, БНХАУ, Энэтхэг, Сингапур, Малайз, Монгол, Вьетнам, Индонез, Тайланд зэрэг улсын гагнуурын нийгэмлэгүүдийн удирдлага, төлөөлөгчид оролцов.

Хурлын үеэр Азийн Гагнуурын Холбооны 43 дугаар хурлын шийдвэрүүдийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэж, аудит, стандарт, веб сайт, техникийн салбар хороодын тайлан илтгэлийг сонсон, цаашдын ажлын төлөвлөгөөг баталлаа.

Монголын талаас ММСГН-ийн 4 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцов.

Мөн хурлын хүрээнд Азийн Гагнуурын Технологийн 19 дүгээр семинар /форум/ 5 дугаар сарын 16-ны өдөр Ханой хотын Ажилчдын Найрамдал, Соёлын Үндэсний Төвд зохион байгуулагдав. Семинарын үеэр гагнуурын салбарын хөгжил, мөрдөгдөж буй стандартууд, техникийн дэвшил, орчин үеийн технологийн шийдлүүдийн талаар 8 улсын төлөөлөгчдийн 20 илтгэлийг хэлэлцлээ.

ММСГН-ийн төлөөлөгч Х.Цагаанцэцэг “ДЦС-4 ТӨХК-ийн өндөр даралтын шугам хоолойн засвар, шинэчлэлийн технологийн шийдэл” сэдвээр илтгэл тавьж оролцов.

Түүнчлэн хурлын үеэр мэргэжлийн боловсролын сургуулийн багш нарын дунд “Golden Hand Cup” гагнуурын ур чадварын тэмцээнийг дараах төрлүүдээр зохион байгууллаа. Үүнд:

  • Гар нуман гагнуур /SMAW, TIG, MAG/
  • Виртуал гагнуур /TIG, MAG/
  • Робот гагнуур /MAG-Ro/

Монгол Улсыг төлөөлөн оролцсон ГММБС-ийн дадлагын багш, Хасу Даян ХХК-ийн гагнуурчин Л.Отгонбаяр гар нуман гагнуурын төрөлд 120 минутын хугацаанд SMAW, GTAW, GMAW, FCAW гэсэн 4 төрлийн гагнуураар хийц гагнан амжилттай оролцож, шагналт байранд шалгарлаа.


Харилцагч байгууллагууд