ТАЙВАНЫ ГАГНУУРЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦЛОО





                                          ТАЙВАНЫ  ГАГНУУРЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦЛОО

Тайваны нийслэл Тайпэй хотод 2026 оны 5-р сард  “ 2026 TAIPEI Capital Cup WSC ’’ тэмцээн мэргэжлийн 10 төрлөөр зохиогдлоо. Тэмцээнд нийт 16 орны 62 оролцогч ур чадвараа сорьсон байна. Гагнуурын төрөлд 4 орны 6 оролцогч Модуль-2 буюу даралтат сав, Модуль-3 буюу хөнгөн цагаан сав гагнаж өрсөлдсөн.Үнэлгээг гадна үзлэг, усан шахалтаар хийснээр Тайван, Австри, Белгийн оролцогч нар эхний 3 байр эзэлжээ. Монголоос Өмнөговь ПТК-ийн  Г.Номин  оролцож даалгавраа хугацаанаас нь өмнө  амжилттай гүйцэтгэсэн байна. Энэ тэмцээнд  экспертээр FLS Mongolia  ХХК-ийн менежер М.Батбаяр ММСГН-ийг төлөөлөн оролцлоо. 


Харилцагч байгууллагууд